Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хурал 9 сарын 10-ны өдөр боллоо. Тус хурлаар “Эрүүл иргэнтэй Дундговь” дэд хөтөлбөр, Эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтын төсөл, Жендерийн тэгш байдлын орон нутгийн нөхцөл байдлыг тодорхойлох төсөл, Зан үйлд нөлөөлөх сургалтын төсөл, “Архидалтгүй аймаг-Дундговь” сурталчилгаа мэдээллийн өдөрлөг төсөл зэрэг ажлын мэдээллийг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ.