9 сарын 16.17-ны өдрүүдэд уламжлалт “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах тов гарлаа. Энэ удаад Дундговьчууд 13 дахь жилдээ Түншлэл үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан үзэсгэлэн худалдааны үеэр гойд ашиг шимт малын үзэсгэлэн зохион байгуулахгүй бөгөөд хорио цээрийн дэглэм тогтоосон Өлзийт сум, Гурвансайхан сумын Дэрсэн-ус, Сайнцагаан сумын Үйзэн багаас сүү, цагаан идээ оруулахгүй байхаар шийдвэрлэжээ.