Мэдээ, мэдээлэл

Үндэсний их өв соёлыг хайрлан хамгаалах, дархлаажуулах, мөн хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжил, төлөвшил аюулгүй амьдрах арга ухаан, эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмжих зорилгоор Бид Чингисийн үр сад-"Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал" нэгдсэн арга хэмжээг Завхан аймгийн Улиастай хотын төвд 2018 оны 09 дүгээр сарын 16-аас 21-ний өдрүүдэд БСШУСЯ, Завхан аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд нийслэл болон аймаг орон нутгийн нийт 3000 морин хуурчид хамрагдан, тоглолтоо амжилттай хийсэн бөгөөд Дундговь аймгаас 12 сумын ЕБС-ийн сурагчид,  хөгжмийн багш, цэцэрлэгийн багш ажилтан, соёлын ажилтан, ардын авьяастнууд болох 191 морин хуурчид оролцож, морин хуурын үнэт өв соёлоос түгээн дэлгэрүүлж, "Батламж" гардан авсан юм.

Тус үйл ажиллагаанд оролцох бэлтгэл ажил, зохион байгуулалтыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театраас хийж, удирдлага арга зүйгээр хангаж ажилласан аж.


Соёл урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж,  Эрдэнэдалай сумын ЕБС-ийн хөгжмийн багш Б.Отгоныг МУБТА тэмдгээр, Өндөршил сумын ЕБС-ийн хөгжмийн багш Ч.Мөнхбаярыг МУСТА, Адаацаг сумын соёлын төвийн хөгжмийн багш Н.Амгаланболдыг МУСТА тэмдгээр тус тус шагнаж, шагналын хур буулаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа