Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл 2017 оны 10 сарын 04-нд 09.00–12.00, 13.00-17.00 цагт, шалгалт 10 сарын 05-06-ны өдөр болно.
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ТАЗ-ийн csc.gov.mn, аймгийн dundgovi.gov.mn цахим болон аймаг, сумдын ЗДТГ-ын мэдээллийн самбараас танилцах болон доорх утсаар лавлаж болно.
Лавлах утас 70592494, 70592362,
Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймгийн салбар зөвлөл
Ажлын байрны шаардлагыг харах
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ
АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Нэг.Нийтлэг зүйл
1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг үндэслэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.6 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил Төрийн удирдлагын менежер, олон улсын харилцаа, эрх зүйч, эдийн засагч болон бусад
Мэргэшил Төрийн удирдлагаар мэргэшсэн Бизнесийн мэдлэг
Туршлага Төрийн албанд 3-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 1-ээс доошгүй жил ажилласан
Ур чадвар Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, бичиг баримт боловсруулах, хүнтэй ажиллах, асуудал төлөвлөх, боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, монгол хэлний зөв бичгийн дүрэм эзэмшсэн байх
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй. Эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх, асуудалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадвартай. Өөрчлөлтийг манлайлах, бусдад урам хайрлах, эерэгээр нөлөөлөх чадвартай.
Харилцааны өндөр соёлтой.
Тусгай шаардлага Ёс зүйн хэм хэмжээг сахих, байгууллагын үнэт зүйлийг дээдлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилгүй, сүүлийн нэг жилд сахилгын арга хэмжээ авагдаагүй, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалдаг байх,
3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 05-06-ны өдөр зохион байгуулна.
Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газарт өрөөнд 2017 оны 10 дугаар сарын 04-ний 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.
Шалгалт авах хугацаа, байрыг бүртгэлийн явцад жич зарлана.
5.Сонгон шалгаруулалтад орох иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн үед дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна:
1. Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1 –ийн дагуу
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
4. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
5. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт / Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн эх хувь, холбогдох материал
6. Ажил байдлын тодорхойлолт
7. Өөрийн удирдах мэргэшлийн туршлагыг тодорхойлж бичсэн танилцуулга / А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр 2 хуудсанд багтаан компьютерээр бичсэн байна./
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Мэдээлэл, лавлагаа:
Дээрх сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд Засаг даргын Тамгын газрын 70592362, 70592548 дугаарын утсаар холбогдож лавлагаа авна уу.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ
ДУНДГОВЬ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН
ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Нэг.Нийтлэг зүйл
3. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг үндэслэн Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
4. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.6 -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
Ерөнхий шаардлага Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Бакалавр түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил Биеийн тамир, спортын багш, дасгалжуулагч,
Мэргэшил Биеийн тамир, спортын чиглэлээр сургалтанд хамрагдсан Төрийн захиргааны чиглэлээр сургалтанд хамрагдсан
Туршлага Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан.
Ур чадвар Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, бичиг баримт боловсруулах, хүнтэй ажиллах, асуудал төлөвлөх, боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай. Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, монгол хэлний зөв бичгийн дүрэм эзэмшсэн байх
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй. Эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх, Өөрчлөлтийг манлайлах, бусдад урам хайрлах, эерэгээр нөлөөлөх чадвартай.
Харилцааны өндөр соёлтой.
Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилгүй, сүүлийн нэг жилд сахилгын арга хэмжээ авагдаагүй, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалдаг байх,