"Бие биенээсээ суралцаж хөгжье" өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн говийн бүсийн чуулга уулзалт Дундговь аймагт зохион байгуулагдлаа. Уулзалтад Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай аймгийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр тэднийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, бие биенээсээ харилцан туршлага солилох зэрэг олон ажил, арга хэмжээг амжилттай зохион явуулсан байна.