Мэдээ, мэдээлэл

Аймгийн удирдлагууд ахмадуудтай уулзалт хийлээ

Олон улсын ахмадын баярыг угтан аймгийн Засаг дарга болон аймгийн удирдлагууд Сайнцагаан сумын ахмадуудтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж ахмадуудын санал хүсэлтийг сонслоо. Ахмадууд аймагт байгаа хуучин байшин барилгыг ашиглах, ахмадын танхимтай болох, Монгол бичгийг бодлогоор дэлгэрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн ахмадын сувилалын үйл ажиллагааны талаар хогны менежмент, малын эмч, мал аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах, ахмад настны чиглэлээр баримтлах бодлого гаргаж ажиллах санал ирүүлсэн байна.

Ахмадуудын асуултанд холбогдох хэлтэс, газрын дарга нар хариулт, мэдээлэл өглөө. Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмадын урлагийн 5-р бага наадам, ахмад багш нарын зөвлөгөөнийг 9 сард хийхээр төлөвлөсөн ч зарим сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус үйл ажиллагааг 10 дугаар сарын дундуур зохион байгуулах болсныг мөн ахмад настны тухай хуулийн дагуу ахмадуудаа хүлээн авах, урлаг соёлын үйл ажиллагаа явуулах заал, танхимаа үнэ төлбөргүй ашиглуулах талаар сум,агентлаг, газрын удирдлагуудад чиглэл өгөх, 10 сард багтаан ахмадын байрны асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа