Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН XIV ХУРАЛ ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хурал 10  дугаар сарын 3-ны өдөр боллоо. Тус хуралд Засаг даргын зөвлөлийн гишүүдийн ирц 86%-тай,  АЗДТГ-ын харьяа хэлтэс, агнетлагийн дарга нар оролцлоо.

Засаг даргын Зөвлөлийн хурлаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтэд явцын хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнг ХШҮДАХ-ийн дарга Г.Самданцоодол танилцуулж хэрэгжилт удаашралтай байгаа заалтуудын ажил, арга хэмжээг эрчимжүүлж ажиллах зөвлөмж, чиглэлийг өглөө.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хурлаар:

-Аймгийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөг хэлэлцэн аймгийн ИТХ-д өргөн барихаар
-Дундговь аймгийн Цагдаагийн газраас энэ оны 9 дүгээр сарын байдлаар Улсын болон аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх сонсгол, мэдээлэл хийж
-БСУГ-аас Шилдэг тэргүүний багш нарыг “Шилдэг багш”-ын болон аймгийн шагналаар шагнуулах
-ХХААГ-аас Тэргүүний малчдыг аймгийн шагналаар шагнуулах
-ХХҮГ-аас  “Эрсдэлийн үнэлгээний сургалт зохион байгуулах сургалтын төсөл”
-ЭМГ-аас “Хөдөөгийн хүн амд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын илрүүлэг, үзлэг, шилжилгээ, оношилгоо хийх төсөл” зэрэг ажлын мэдээллийг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа