Мэдээ, мэдээлэл

“АРХИДАЛТГҮЙ АЙМАГ - ДУНДГОВЬ” СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ СУМДААР ҮРГЭЛЖИЛНЭ

Засаг даргын А/231 дугаар захирамжаар баталсан “Архидалтгүй аймаг–Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд ард иргэдээ архидалтгүй эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Архидалтгүй аймаг - Дундговь” сурталчилгаа, мэдээллийн өдөрлөгийг сумдад зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийг “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулж буй бөгөөд 10 дугаар сарын 5-аас 11 дүгээр сарын 5-ны хооронд болох аж. Өдөрлөг нь Дэлгэрцогт сумаас эхлэх бөгөөд 10 дугаар сарын 5-нд Дэлгэрцогт, 6-нд Дэрэн, 7-нд Говь-Угтаал, Цагаандэлгэр, 8-нд Өндөршил, Баяржаргалан, 9-нд Гурвансайхан, 10-нд Луус, 11-нд Хулд, 12-нд Дэлгэрхангай, 13-нд Сайхан-Овоо суманд болон 15-наас хойш Өлзийт, Адаацаг, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад тус тус үргэлжилнэ.

Өдөрлөгийн үеэр МУСГЗ, Зохиолч яруу найрагч Ж.Цогтсугар иргэдтэй уулзалт, ярилцлага хийж, лекц, илтгэлүүдийг тавих юм.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа