Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗДТГ АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЭ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлээ. Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар оролцож ахмадууддаа баяр хүргэсэн юм.

Тус баярт хүрэлцэн ирсэн ахмадуудынхаа дунд даалуу, дөрвөн бэрх буулгах тэмцээн болон морь уралдуулах тэмцээнүүдийг зохион явуулж, ялагчдад шагналыг гардууллаа. Мөн баярын үеэр ЗДТГ-ын ахмад Ц.Очирсүх аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаав.

Баярын үйл ажиллагаанд ТХДЖТ-ын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.  Нийт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа