Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлээ. Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар оролцож ахмадууддаа баяр хүргэсэн юм.
Тус баярт хүрэлцэн ирсэн ахмадуудынхаа дунд даалуу, дөрвөн бэрх буулгах тэмцээн болон морь уралдуулах тэмцээнүүдийг зохион явуулж, ялагчдад шагналыг гардууллаа. Мөн баярын үеэр ЗДТГ-ын ахмад Ц.Очирсүх аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаав.
Баярын үйл ажиллагаанд ТХДЖТ-ын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа. Нийт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!