Мэдээ, мэдээлэл

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн багш нар Монголын багш нарын 52 дахь өдрийг 9 сарын 4-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Багш нарын баярын хурлын үйл ажиллагаанд  аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, НБХ-ийн дарга А.Нарантуяа, БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл, МУ-ын Гавьяат багш З.Цэвээнравдан болон Сайнцагаан сумын удирдлагууд оролцсон юм.

Баярын хурлын нээлтийн үеэр аймгийн БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл: “Аймгийн хэмжээнд  76 тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж, 2017-2018 оны хичээлийн жилд Сайнцагаан сумын  МГСС-ийн Нийгмийн ухааны багш Т.Мөнхбат, Мандал сургуулийн бага ангийн багш Ц.Ариунтунгалаг, мөн сургуулийн сургалтын менежер Ж.Пүрэвсүрэн, ГИЦС-ийн МХУЗ-ын багш Э.Тогоохүү нар МУ-ын “Зөвлөх багш”-ийн болзлыг хангаж, аймгийн боловсролын салбарын амжилтын хуудас баяжиж байгааг  багш нартаа дуулгахад таатай байна. Мөн ЭДЦС-ийн физикийн багш А.Уранчимэг “МУ-ын тэргүүний багш” болж маргааш шагналаа гардаж авах гэж байгаа баяртай сайхан мэдээгээр Монголын багш нарын баярын 52 дахь өдрийн баярын хурлын үйл ажиллагааг нээж байна. Энд хуран цугларсан  та бүхэндээ “Багш” гэдэг эрхэм сайхан нэрээ олондоо цуурайтуулан, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудаа хөгжүүлэн хүмүүжүүлэх их үйлстээ бүтээлч санаачилгатайгаар, чин сэтгэлээсээ ажиллаж,  ажил хөдөлмөрийн өндөр амжилтад хүрч, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Манай аймгийн хувьд боловсролын салбарыг хөгжүүлэх, багш нарынхаа ажиллах, хүүхдүүдийнхээ сурч хөгжих орчин нөхцлийг сайжруулахад үе шаттай олон бодитой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна” хэмээн онцлов.  

Хурлын үеэр шагналын хур бууж багш, ажилчдын хийсэн бүтээсэнг үнэлж, шагнан урамшууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа