Мэдээ, мэдээлэл

“ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл болон аймгийн Засаг даргын тамгын газраас “Төрийн албаны шинэчлэлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад аймгийн  Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын дарга, ахлах мэргэжилтнүүд болон сумдын төсвийн байгууллагын дарга, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар нийт 162 төрийн албан хаагч хамрагджээ.  

Тус сургалтын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн талаарх үзэл баримтлал, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт, “Төрийн удирдах ажилтны зөвлөгөөн”-өөс гарсан зөвлөмжийг төрийн албан хаагчдад сурталчлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж буй аж.

Түүнчлэн сургалтын үеэр Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан дүн, зөвлөмжийг АЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга Г.Самданцоодол, Сум хөгжлийн сангийн зээлийн эргэн төлөлт,  Сумдад хийсэн завсарын аудитаар илэрсэн зөрчлийн тухай аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор П.Төвсанаа, Ахлах аудитор Т.Батсайхан нар танилцуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа