Мэдээ, мэдээлэл

МАЛ ҮРЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЖИШИГ АЖ АХУЙН НЭГЖТЭЙ БОЛЛОО

Бог малын хээлтүүлэгч ялган төвлөрүүлэх, мал үржүүлэг, технологийн загвар нэгж байгуулах зорилгоор мал үржлийн үйл ажиллагаа явуулдаг Хулд сумын “Хулд таван эрдэнэ” компанийг аймаг болоод улсын хэмжээний жишиг аж ахуйн нэгж болгон зарлалаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал үржил бүртгэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Хулд сумын малчдын төлөөлөл оролцсон бөгөөд Хулд сумын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг үржлийн тасаг, “Хулд таван эрдэнэ” компани хамтран зохион байгуулсан байна. Мөн энэ үеэр Хулд сумын үржлийн мал зүйч С.Хорлоо “Хулд таван эрдэнэ” компаний үйл ажиллагааны тайланг танилцуулж, аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдлын талаар ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт, малын үржил бүртгэлийн салбарын үйл ажиллагааы талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал үржил бүртгэлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн нар мэдээлэл танилцуулга хийсэн байна. Хулд сумын Олдох багийн хуц, ухныг “Хулд таван эрдэнэ” мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлж, орон нутгийн мэргэжилтний хяналтад авах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хулд сумын ИТХ, ЗДТГ, “Хулд таван эрдэнэ” ХХК хамтран зохион байгууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа