Аймгийн Засаг даргын тамгын газраас төрийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцан шийдвэрлэх, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэд олон нийтэд танилцуулга мэдээлэл хийж, сумын ЗДТГ-ын барилгын засварын ажлын явц, аймгийн цэрэг татлагын ажил, төрийн байгууллагуудын ажил байдалтай нэг бүрчлэн танилцан, төрийн албан хаагчдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, иргэдийн санал бодлыг сонсон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнд тусган хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдээ сонсъё” төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын зургаан хэлтэс, засаг даргын эрхлэх хүрээний 12 агентлаг, газрын 60 гаруй төрийн албан хаагч 2018 оны 10-р сарын 10-ны өдөр Өлзийт суманд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ард иргэд, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн, ТЗУХ-ийн дарга М.Цогзолмаа, НБХ-ийн дарга А.Нарантуяа, СТСХ-ийн дарга А.Ганбат, ХОХБТХ-ийн дарга Э.Эрдэнэ-Очир болон ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, ХХҮГ-ын дарга Г.Хишигдаваа, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа, АТТөвийн дарга Ц.Бямбацогт нар оролцож, сум орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудын талаар иргэд санал бодлоо илэрхийлж, ард иргэдийн болон төрийн албан хаагчдын асуултад хариулан, санал сэтгэгдлийг сонсон цаашид төрийн албан хаагчдын ажлын сахилга хариуцлагыг сайжруулан ажлаа эрчимжүүлж ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн байна.
Мөн уулзалтын үеэр ажилдаа амжилт гаргасан 2 иргэнийг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, 4 иргэнийг Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнан урамшуулав.
Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгөөр: