Мэдээ, мэдээлэл

ӨЛЗИЙТ СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөгийн хүрээнд Өлзийт сумын болон албан байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил, Засгийн газрын 01 албан даалгавар, 258-р тогтоолын хүрээнд хийсэн ажлын төлөвлөгөө хэрэгжилт, мөн “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцтай танилцаж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очироор ахлуулсан ажлын хэсэг Өлзийт сумын мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг 77,2 %-тай төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 88,9%-тай дүгнэжээ.

Ажлын хэсгээс Засгийн газрын 218-р тогтоолын дагуу өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг татаж бүрдүүлэх, зарим албан байгууллагад нөөц цахилгааны эх үүсвэрийг бий болгох, судалгаа мэдээ тайланг хугацаандаа ирүүлэх, ЗДТГ-ын засварын ажлыг яаралтай дуусган, ашиглалтад оруулах зэрэг ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг сумын Засаг дарга А.Эрдэнэбат болон сумын удирдлагуудад өгсөн байна.

Мөн Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн болон хэлтэс, агентлагийн дарга нар Өлзийт сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв, цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцан, албан хаагчидтай уулзан  ЭМТөвийн ажлыг сайжруулах, ЕБС-ийн сурлагын чанарыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах талаар заавар зөвлөгөө өгчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа