Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс ГХМТ Хэлтсийн дарга Д. Шижирболд, сургагч багш Э. Шинэтуяа, Г. Хонгор, Б. Урангоо, М. Учрал нарын бүрэлдэхүүнтэй сургагч багш нар “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын тухай 2 дахь шатны сургалтанд ногоон худалдан авалт, ногоон барилга, Байгалийн нөөц ашиглалт, тогтвортой аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, аудит, Эко системийн үнэлгээ, дүйцүүлэн хамгаалал ба нөхөн сэргээлт, хог хягдлын менежмент сэдвүүдээр лекц сонсож, дадлага ажил хийлээ. Сургалтанд БОАЖГазар, Их газрын тусгай хамгаалалттай газар,УЦУОШ Газрын албан хаагчид хамрагдлаа. УЦУОШ Газраас /Газрын инженер, техникч, Гурвансайхан, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэрэн, Өндөршил, Өлзийт, Луус, Хулд сумдын цаг уурын өртөөний техникч, ажиглагч буюу нийт 15 хүн гэрчилгээ авлаа. УЦУОШ Газар