Мэдээ, мэдээлэл

“ Малын чанар сайжруулах “ сэдэвт онол, практикын анхдугаар бага хурал эхэллээ

Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Малын чанар сайжруулах” онол практикын анхдугаар бага хурлыг санаачлан зохион байгуулж байна. Бага хуралд Төр болон аймаг орон нутгаас мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний мэдэлд авах арга туршлага, мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг илтгэлүүд тавигдсан бөгөөд хурлын үеэр аймгийн мал зүйч, үржүүлэгчдийн холбоо байгуулах юм.Тус хуралд 15 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдээс гадна МЭҮГ-ын мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх, Гавъяат мал зүйч Д.Самданжамц, Малын удмын сангийн үндэсний төвийн албаны дарга Я.Оюунбилэг, ХХААХҮ-ийн яамны ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа нарын албаны хүмүүс оролцож байна. Хурал 2 өдөр үргэлжилнэ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа