Мэдээ, мэдээлэл

Бичил уурхай эрхлэгчдэд эрх зүйн сургалт хийлээ

Хулд сумын Ар цагаан, Ацат хүрэнгийн жоншны  Бичил уурхай эрхлэгчдэд,  Бичил уурхайг зохион байгуулалтад оруулах, албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, уурхайчдад хүрч ажиллах, бүтцийн чадавхийг бэхжүүлэх  эрхзүйн сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр зохион байгууллаа.  Сургалтыг аймгийн Бичил уурхайн зөвлөлийн төлөөлөгчид удирдан явуулж сургалтаар Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор баталсан журам, аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн татвар, төлбөрийн эрх зүйн орчин, байгаль хамгаалалын төлөвлөлт, түүний гүйцэтгэл зэрэг Бичил уурхайд чиглэсэн бодлого, зохицуулалтыг танилцууллаа. Сургалтанд аймгийн Бичил уурхайн зөвлөл, сумын удирдлагууд, бичил уурхай эрхлэгчид оролцлоо.

Ар цагаан, Ацат хүрэнгийн бичил уурхай одоогоор нэг нөхөрлөл, нэг хоршооны 100 гаруй иргэн ажиллаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа