Монгол улсын Засгийн газар, Засаг даргын Тамгын газраас боловсруулан баталсан бодлогын зорилтын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх цаашид анхаарах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр мэдээлэл авч, зөвлөгөө, удирдлагаар хангах зорилгоор аймгийн Онцгой комиссын гишүүдээр ахлуулсан дөрвөн ажлын хэсэг гаран Дундговь аймгийн 15 сумдад Өвөлжилтийн бэлтгэл ажил, захиргааны байгууллагын үйл ажиллагааны явцтай танилцлаа.
Ажлын хэсгүүд 10 сарын 22-ны өдөр Засаг дарга О.Бат-Эрдэнэд сумдын өвөлжилтийн байдлын талаарх тайлан мэдээ, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд Засаг дарга ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагийн болон сумдын удирдлагуудад заавар зөвлөмж, үүрэг чиглэл өгч ажилласан юм.