Мэдээ, мэдээлэл

ХҮҮХДИЙН УНШЛАГЫН ТАНХИМЫГ ШИНЭЭР ТОХИЖУУЛАВ

С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан Дэлхийн зөн ОУБ, Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүүхдийн уншлагын танхим, гэр бүлийн уншлагын танхимыг хорин нэгэн  сая төгрөгөөр тохижууллаа. Уг тохижилтын ажлыг гүйцэтгэхэд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн уншлагын танхимд бага насны хүүхдийн стандартад нийцсэн ширээ сандалтай, нас сэтгэхүйн онцлогт тохируулан тохижуулж ном унших ая тухтай тохилог орчин бүрдүүлж мөн Гэр бүлийн танхимд эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ хамт нэг орчинд ном унших шинэ орчинг бий болгожээ. Уншлагын танхимыг шинэчлэн сайжруулснаар нэг дор 1-6 дугаар ангийн 35 хүүхдэд үйлчлэх боломжтой болсон байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төв номын санд гэр бүлийн, танин мэдэхүйн танхимыг шинээр байгуулна гэж тусгасны дагуу уг төслийг хэрэгжүүлжээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төв номын санд гэр бүлийн, танин мэдэхүйн танхимыг шинээр байгуулна гэж тусгасны дагуу уг төслийг хэрэгжүүлжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа