С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан Дэлхийн зөн ОУБ, Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хүүхдийн уншлагын танхим, гэр бүлийн уншлагын танхимыг хорин нэгэн сая төгрөгөөр тохижууллаа. Уг тохижилтын ажлыг гүйцэтгэхэд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Төсөл хэрэгжсэнээр хүүхдийн уншлагын танхимд бага насны хүүхдийн стандартад нийцсэн ширээ сандалтай, нас сэтгэхүйн онцлогт тохируулан тохижуулж ном унших ая тухтай тохилог орчин бүрдүүлж мөн Гэр бүлийн танхимд эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ хамт нэг орчинд ном унших шинэ орчинг бий болгожээ. Уншлагын танхимыг шинэчлэн сайжруулснаар нэг дор 1-6 дугаар ангийн 35 хүүхдэд үйлчлэх боломжтой болсон байна.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төв номын санд гэр бүлийн, танин мэдэхүйн танхимыг шинээр байгуулна гэж тусгасны дагуу уг төслийг хэрэгжүүлжээ.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Төв номын санд гэр бүлийн, танин мэдэхүйн танхимыг шинээр байгуулна гэж тусгасны дагуу уг төслийг хэрэгжүүлжээ.