"Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээрээ нэгдье" хүүхэд хамгааллын аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар Дэлхийн зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр 5 жилийн аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Тус аяныг олон нийт, ард иргэдэд сурталчилан таниулахаар Дундговь аймгийн хэмжээнд 7 хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Аяны хүрээнд Мандал худалдааны төвийн талбайд болон, Айраг, Равжих, Боржигон, Мандал багуудын гэр хорооллын гудамжинд тусгайлан гэр байрьж Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган хүүхдийн хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдлаас урьдчилан сэргийлж, хамгаалах зорилготойгоор хүүхдийн хүмүүжлийн сургалт, мэдээллийг эцэг эхчүүдэд өгч байна. Сургалтыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн зохион байгуулж байна.