2017 оны 4 сард өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд аймгийн хэмжээнд 9037 өрх хамрагдахаас 8794 өрх хамрагдаж хамрагдалт 98.9 хувьтай байна. Хамрагдсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох оноог бодох явцад мэдээллийн гуравдагч эх үүсвэр буюу Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүлмэнд нийгмийн даатгалын хэлтэс, Статистикын хэлтэс, Авто тээврийн төвийн мэдээллийн бааз, тухайн өрхийн малын “А” данстай тулгалт хийхэд 5037 өрхийн мэдээлэл илт зөрүүтэй гаржээ. Мэдээлэл нь зөрүүтэй гарсан өрхүүдрүү Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас утсаар ярьж мэдэгдэж буй тул иргэн та өөрийн биеэр харъяа сумынхаа хөдөлмөр, халамж үйлчилгээний ажилтанд хандаж мэдээллээ баталгаажуулна. Баталгаажуулалтыг 9 сарын 25-аас 10 дугаар сарын 10 дотор хийх тул иргэн та иргэний үүргээ биелүүлж товлосон хугацаанд өрхийн мэдээллээ баталгаажуулахгүй бол өрхийн оноо бодогдох боломжгүй юм.