Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Бага олимп” спортын наадмыг ирэх 10 сарын 19-21-ний өдрүүдэд Мандалговь хотод зохион байгуулахаар боллоо. Уг спортын наадмыг Үндэсний бөх, Сагс, Волейбол / эрэгтэй, эмэгтэй төрлөөр/ ширээний теннис, шатар, даам, дартс гэсэн 7 төрлөөр зохион байгуулах юм. Урьдчилсан байдлаар “Бага олимп”-д сум тус бүр нэг баг, Сайнцагаан сумаас 3 баг нийт 17 багийн 1000 орчим тамирчид оролцох төлөвтэй байна. “Бага олимп”-ыг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун ахалж байгаа бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байна.