Мэдээ, мэдээлэл

ЖОНШ ХУДАЛДАН АВАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Дундговь аймгийн Засаг даргын 2018.09.05-ны А/369 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Баянжаргалан суманд бичил уурхайн зориулалтаар олгогдсон 5 нэгж талбайн жоншны бичил уурхай эрхлэгчдээс жонш худалдан авах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг аймгийн Татварын албанд бүртгэлтэй, тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд зарлаж байна.

 Оролцохыг хүссэн аж ахуйн нэгж дараах баримт бичгийг бүрдүүлж, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ сонгон шалгаруулалтын урилга олон нийтийн сүлжээнд тавигдсанаас хойш ажлын 5 өдөр буюу 2018 оны 11 сарын 14-ны дотор “Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 305 тоот өрөө, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, ажлын хэсэгт” гэсэн хаягаар ирүүлнэ үү.

 

Бүрдүүлж ирүүлэх баримт бичгийн жагсаалт:

 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, албан тоотоор
  2. Аж ахуйн нэгжийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбар
  3. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгч болох тухай нотолгоо /Татварын хэлтсээс/
  4. 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
  5. Татварын болон шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өргүй, банкны хугацаа хэтэрсэн зээлгүй болохыг нотлох холбогдох байгууллагуудын тодорхойлолт
  6. Мэргэжилтэй боловсон хүчин /тухайн байгууллагад ажилладаг тухай нотлох баримт/, машин, механизм, техник, хэрэгсэл /тухайн байгууллагад бүртгэлтэй болохыг нотолсон баримт, түрээсэлдэг бол түрээсийн гэрээ/-ийн жагсаалт
  7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн талаарх ажлын туршлагатай болохыг нотлох баримт бичиг
  8. Ашигт малтмал худалдан авах үнийн санал

 

 

АЖЛЫН ХЭСЭГ

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа