Монголын багш нарын 51 дэхь удаагийн багш нарын баяраар Дундговь аймаг “Орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бүтээлч багш нарыг урамшууллаа. Энэ жилийн шилдэг багшаар Мандал сургуулийн бага ангийн багш Сэргэлэнгийн Даваажав, Халтархүүгийн Даариймаа, МГСС сургуулийн нийгмийн ухааны багш Төмөрбаатарын Мөнхбат, ЭДЦСургуулийн бага ангийн багш Жинлэнгийн Туяацэцэг, ЭДЦСургуулийн Физикийн багш Амаржаргалын Уранчимэг, ГИЦСургуулийн бага ангийн багш Намсрайн Эрдэнэчимэг, Хүмүүнлэг сургуулийн бага ангийн багш Гомбо-Очирын Цэцэгмаа, Дэрэн сумын ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш Чанцалсүрэнгийн Уянга, 5 дугаар цэцэрлэгийн багш Дашдондогийн Цэцэг-Өлзий, МСҮТ-ийн биеийн тамирын багш Цэгмидийн Эрхэмбаатар нар шалгарлаа.