Мэдээ, мэдээлэл

УЛААН ЗАГАЛМАЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ ОНЦГОЙ ГИШҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

    Өнөөдөр Дундговь аймгийн Улаан загалмайн хорооны ивээн тэтгэгч, онцгой гишүүд, хандивлагчдын чуулган болж Улаан загалмайн анхан шатны хороодод бүртгэлтэй сумдын ивээн тэтгэгч онцгой гишүүдийг алдаршуулах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, сумын анхан шатны хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах зорилготойгоор зохион байгуулагдлаа. Чуулганы үйл ажиллагааг аймгийн Улаан загалмайн хороо Сайнцагаан сумын анхан шатны хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч, төлөөлөгчидөд мэндчилгээ дэвшүүлсэн байна. Сайнцагаан сумын Улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагааны талаар сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр мэдээлэл хийж, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн “Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа орон нутагт” илтгэл тавиж, МУЗН эрх зүйн байдлын тухай хууль болон ОУУЗ, УХСН-ээс Дундговь аймагт үзүүлж буй тусламж сэдвээр УЗХ-ны дарга Д.Сампил илтгэл мэдээлэл хийсэн байна. 15 сумдаас ирсэн гишүүдийн дунд “АШХ-дын тогтвортой байдал 2017 оны дүн” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж төлөвлөгөө гаргалаа. Мөн чуулганы үеэр өсвөрийн Улаан загалмайчдын тангараг өргөх ёслол болж, Анхан шатны хороодын шилдэг ивээн тэтгэгч гишүүдэд шагнал гардуулах ажиллагаа болсон байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа