Мэдээ, мэдээлэл

15 СУМ, 21 АГЕНТЛАГИЙН 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЛЭЭ

       Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэсээс аймгийн 15 сумын Засаг дарга, түүний Тамгын газар болон эрхлэх асуудлын хүрээний 21 агентлагийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнд 2018 оны 12 сарын 25- ны өдрөөс 2019 оны 01 сарын 11-ний өдрүүдэд захирамжаар байгуулагдсан 4 ажлын хэсэг гарч батлагдсан удирдамж аргачлалын дагуу үнэлгээг хийлээ.

        Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Аймгийн Засаг даргын 2017 оны А/452 тоот захирамжаар батлагдсан журмаар "БОДЛОГЫН БАРИМ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТ", "БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРГИЙН ҮЗҮҮЛЭЛТ", "БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ" гэсэн үндсэн гурван бүлгийн хүрээнд зохион байгуулсан байна. Үнэлгээний нэгдсэн дүнгээр дундаж үнэлгээ Сумд 83.6 хувь, агентлагууд 88.53 хувьтай байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Ажлын хэсгүүдээс нийт сум агентлагуудад цаашид үйл ажиллагаандаа анхаарах, ажил сайжруулах арга хэмжээний  хугацаатай зөвлөмжүүдийг өгсөн. Давхардсан тоогоор сумдад нийт 316, агентлагуудад 190 зөвлөмжийг өгч ажилласан байна. Сум агентлагуудын дүнг тус хэлтэсээс Аймгийн Засаг даргын зөвлөлийн 03 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж дүнг баталгаажуулаад байна.

        Сумдаас үйл ажиллагааны үр дүнгээр Сайнцагаан, Адаацаг, Дэрэн, Говь-Угтаал, Луус сумд (84.4-88.8 хувьтай үнэлэгдэж) тэргүүлсэн бол агентлагуудаас 1-р байрт Ж.Өлзийжаргал даргатай Улсын бүртгэлийн хэлтэс, 2-р байрт Н.Гантулга даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 3-р байрт Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар тус тус шалгарсан байна. Мөн үйл ажиллагааны үр дүнгээр Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагийн газар, Статистикийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд "Санаачилгатай сайн" буюу 90-ээс дээш дүнтэй дүгнэгдэж нийт агентлагуудаа тэргүүлсэн байна.

            2018 оны сум агентлагийн ажил дүгнэх үзүүлэлтэд аймгаас тухайн жилд дэвшүүлсэн зорилт, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 дэх заалт сумдад үйлдвэр байгуулах ажил, Санхүүгийн хяналт шалгалтаас өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгийн дахин үнэлгээний ажил, гадаад хамтын ажиллагаа, иргэд олон нийт, төрийн албан хаагчид руу хандсан шинэ санал санаачилга зэргийг оруулж дүгнэсэнээрээ өмнөх жилүүдээс онцлог байлаа. Тус хэлтэсээс сум агентлагийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, явцын хяналт шинжилгээний ажлыг агентлагуудад хагас жил тутам сумдад жилдээ 2 удаа зохион байгуулж, удаашралтай ажил арга хэмжээг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч томоохон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг Аймгийн Засаг даргын даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж хугацаатай үүрэг чиглэл өгч ажилласаны үр дүнд ажлын ахиц гарч байна.

Жилийн ажлаараа тэргүүлж 90-ээс дээш хувьтай дүгнэгдэж “Санаачилгатай сайн” үнэлгээ авсан сум агентлагуудыг Аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг бөгөөд 2017 онд сумдаас Р.Мөнхтогтох даргатай Сайнцагаан сумын Засаг дарга, түүний Тамгын газар, агентлагуудаас Ш.Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газар, Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Н.Гантулга даргатай Байгаль орчин аялал жуулчлалын газрууд 1, 2, 3 дугаар байр эзлэж шагнагдсан байна. Үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн сум агентлагийн мөнгөн шагналд 2018 онд 4.6 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс журмын дагуу зарцуулаад байна. 2018 оны ажлаар тэргүүлсэн сум агентлагийн шагналыг урвуулагч хэмээх Гахай жилийн сар шинийн босгон дээр гардуулан өгөхөөр болжээ. Сум байгууллагын үйл ажиллагааг чадварлаг удирдаж, хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр сүүлийн 3 жил амжилттай дүн үзүүлсэн Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч Р.Мөнхтогтох, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Н.Гантулга, Адаацаг сумын ЗДТГ-ын дарга Б.Уранцэцэг нарыг Засаг даргын зөвлөлийн 03 дугаар хуралдаанаар аймгийн "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" -аар шалгаруулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа