Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулж, хамтран ажиллах, нийтийн эзэмшлийн орон сууц, хүүхдийн талбай, машины зогсоол, гэр хорооллын гудамж талбайг камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар аймгийн Засаг даргын шийдвэр гарган ажиллаж байна.