Мэдээ, мэдээлэл

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Сар шинийн өдрүүдэд Аймгийн төвийн орон сууц албан байгууллагуудын халаалтын доголдолтой байна гэсэн иргэдийн гомдлын дагуу энэ сарын 9-ний өдөр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж нөхцөл байдлын талаар дүгнэлт хийж тодорхой үүрэг даалгавар өглөө. Тус Онцгой коммисын хуралд аймгийн төвийн халаалтын компаниуд болох Ган-Илч, Тэвшийн говь, Дундговь-Ус ОНӨҮГ-ын удирдлага, холбогдох хүмүүсийг оруулцуулж нөхцөл байдлыг талаар мэдээлэл авлаа.
Тус хуралд аймгийн ОБГ-ын галын хяналтын улсын байцаагч Б.Доржхорол дээрх компаниудын халаалтын зуухнуудад хийсэн хяналт шалгалтын талаар танилцууллаа. Мөн аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун ажлын хэсэг гарган зуухнуудын нөхцөл байдлыг  газар дээр шалгаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Дээрх нөхцөл байдалд үндэслэн аймгийн онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ халаалтын компаниудын удирдлагад хугацаатай үүрэг даалгавар өгч, өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай Онцгой комиссын гишүүдийн бүрэлдэхүүүнтэй жижүүрүүдийг томилолоо. Дээрх хугацаанд хийгдсэн хяналтын талаарх эргэж үр дүнг мэдээлэх үүрэг даалгавар өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа