Мэдээ, мэдээлэл

Волейболын идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Волейболын холбоо хамтран 2019 оны волейболын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа.  Тэмцээнд 22 багийн 240 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Эрдмийн далай цогцолбор, Гурвансайхан сумын болон Цэгц билиг сургуулийн багууд бусдаасаа шилдэг нь байж, багийн дүнгээр эхний гурван байрт шалгарсан байна. Шилдэг холбон тоглогчоор Гурвансайхан сумын сургуулийн сурагч А.Дүгэрсүрэн, Эрдмийн далай цогцолбор сургуулийн тоглогч Ц.Мөнххүслэн нар шалгарсан бол Эрдмийн далай цогцолбор сургуулийн тоглогч н.Цэрэнням, Биеийн тамир спортын газрын тамирчин Д.Мөнгөнчимэг нар шилдэг довтлогч болжээ.Мөн Эрдмийн далай цогцолбор сургуулийн тамирчин Найдансамбуу, Ундрам нар тэгш тоглогчоор  шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. 2018 онд Волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн тамирчид амжилттай оролцож, эрэгтэй баг алт, эмэгтэй баг хүрэл медаль авсан амжилтыг үзүүлж байсан ажээ. Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 2019 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлж оролцох шигшээ багийн тамирчдаа сонгон шалгаруулж батламж гардуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа