Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 2019 онд 15 сумын Засаг дарга нартай төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ байгуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа Засаг даргын Тамгын газрын хурлын бага танхимд боллоо.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,Засгийн газар болон Улсын Их Хурлын тогтоол шийдвэрүүдийг төлөөлөн хэрэгжүүлэх хариуцлагатай гэрээг үзэглэж байгааАдаацаг сумын Засаг дарга Жамьянжавын Батхөлөг, Баянжаргалан сумын Засаг дарга Төмөртогоогийн Цэвэлмаа, Говь-Угтаал сумын Засаг дарга Өлзий-Оршихийн Мөнх-Амгалан, Гурвансайхан сумын Засаг дарга Лочингийн Өлзийбат, Дэлгэрцогт сумын Засаг дарга Баасангийн Иш-Ёндон, Дэлгэрхангай сумын Засаг дарга Отгонбаярын Батчулуун, Дэрэн сумын Засаг дарга Намсрайн Мядагмаа, Луус сумын Засаг дарга Лочинцэрэнгийн Цогзолмаа, Өлзийт сумын Засаг дарга Авирмэдийн Эрдэнэбат, Өндөршил сумын Засаг дарга Лувсанчүлтэмийн Мөнхбадрах, Сайхановоо сумын Засаг дарга Батдэлгэрийн Түвшинбаатар, Сайнцагаан сумын Засаг дарга Рэнцэнгийн Мөнхтогтох, Хулд сумын Засаг дарга Чагцалын Зоригтбаатар, Цагаандэлгэр сумын Засаг дарга Дашзэгвийн Буджав, Эрдэнэдалай сумын Засаг дарга Санжмятавын Мөнхбаатар нарт гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж сум орон нутгийнхаа үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ажлын амжилт хүслээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа