Мэдээ, мэдээлэл

ЭРҮҮЛ НАСЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Өнөөдөр “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” аяныг Геронтологийн үндэсний төвөөс Засаг даргын Тамгын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадын хороотой хамтран аймгийн Засаг даргын Тамгын газарт нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг  аян нь Олон улсын насжилтын асуудлаархи үндэсний стратеги, манай улсаас УИХ-ын 2004 оны 21 тоот тогтоолоор төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого Монгол Улсын Засгийн газрын Ахмад настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Эрүүл насжилт настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 3.1 заалт ажил арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байна.

 Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аяныг нээж хэлсэн үгэндээ “Насжилтын эрүүл мэндийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага нь нийгэм ,биологи, анагаах ухаан, хүн ам зүйн , сэтгэл зүйн бодит ухагдахуун бөгөөд биологийн насжилт нь орчин үеийн нийгмийн халамж үйлчилгээ, төр засгийн цогц арга хэмжээ гэдгийг онцлож “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” аяныг манай аймагт эхлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, энэхүү аяны хүрээнд эмч эмнэлэгийн ажилтнуудын сургалт болон нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулахыг хүслээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа