Геронтологийн Үндэсний Төвтэй хамтран, аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн ахмадын хорооноос санаачлан зохион байгуулж буй “”Эрүүл насжилтын төлөө хамтдаа” аян Дундговь аймагт нээлтээ хийлээ.
Тус аяны нээлтэд аймгийн Засаг дарга болон удирдлагууд, газар агентлагийн дарга нар, аймгийн ахмадын хороо, арван таван сумдын ахмадын зөвлөлийн дарга нар, Сайнцагаан сумын 9 багийн ахмадын зөвлөлийн дарга нар болон орон нутгаас 150 гаруй ахмадууд ирж оролцон 2018 оны ахмадад ээлтэй байгууллагаар шалгарсан Эрдэнэдалай сумын хүүхдийн цэцэрлэг, Сайнцагаан сумын 3-р цэцэрлэг, Луус сумын сургууль зэрэг байгууллагуудын шагналыг гардуулан, Ахмадад ээлтэй байгууллагаар шалгарсан байгууллага хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Аяны хүрээнд 15 сумын 150 гаруй ахмадууд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоо, шинжилгээнд үнэ төлбөргүй үйлчлүүлж, эмч, эмнэлгийн ажилтнууд сургалтанд хамрагдан мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх юм.