Дундговь аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг “Ачлал буянтай ээж” шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа боллоо.
Уг арга хэмжээ нь 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд Дундговь аймгийн 21 сайхан ээжийг Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, мөнгөн аяга, алд цэнхэр хадаг дурсгалын зүйлээр шагнаж, Дэлгэрцогт сумын 8-р багийн харьяат А.Бүдсүрэнг “Дархан бэр”-ээр алдаршууллаа.