Мэдээ, мэдээлэл

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

Аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 98,2км, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 154км авто замын ашиглалтын байдал, засвар арчлалт, 2019 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил болон цаашид нэн тэргүүний ээлжид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулж байна.

Нэг. Замын талаар
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлд 98.2км, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлд 154км хатуу хучилттай авто замтай.
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км авто замын эхний 32км хэсгийг гүйцэтгэгчээр “Шинжиан Женгун Житуа” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02/16/14 дугаартай, дараагийн 22км авто замыг “Монголын хурдны зам” ХХК 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07/02/16 дугаартай, 20км хэсгийн гүйцэтгэгчээр “Монголын хурдны зам”, “Жэй Кэй Си” ХХК-ийн түншлэл 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 07/03/16 дугаартай, сүүлийн 30км авто замыг Мотор сервис” ХХК 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 02/08/14 дугаартай, Мандалговь талын 16км авто замыг “HKB international” ХХК 2010 оны 12 дугаар сарын 21-ний 03/109/2010 дугаартай улсын комиссын актаар тус тус баталгаажуулан, байнгын ашиглалтад оруулсан.
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км авто замын эхний 76,2км хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/10/13 дугаартай, сүүлийн 86,8км хэсгийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02/11/14 дугаартай “Шинжиан инженеринг констракшн групп” ХХК барьж улсын комиссын актаар тус тус баталгаажуулан, байнгын ашиглалтад оруулсан.

Хоёр. Зам хариуцагчийн талаар
Аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлд 98.2км, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлд 154км хатуу хучилттай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллаж байсан “Ялгуусан” ХХК-ний зам хариуцагчийн гэрээг 2018 оны 2 дугаар сарын 23-нд Зам, тээврийн хөгжлийн яам цуцалсан. Зам хариуцагчийг шинээр сонгон шалгаруулахаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, зам хариуцагч компани шалгартал “Төв-АЗЗА” ТӨХК-д түр хариуцуулсан ба “Авто замын машин механизм” ХХК тендерт оролцож зам хариуцагчаар шалгарч, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс зам хариуцагчийн №114 дугаартай болон ажил гүйцэтгэх №113 дугаартай гэрээг Зам тээврийн хөгжлийн яамтай байгуулан ажиллаж байна.

Гурав. Замын нөхцөл байдал, гүйцэтгэсэн ажлын талаар
2018 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас 582 сая төгрөг батлан дараах ажлыг “Авто замын машин механизм” ХХК хийж гүйцэтгэсэн. Үүнд:
6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн зам засварын ажлыг хийж эхэлсэн ба авто замын хучилт эвдрэл ихтэй, торон хагаралтай, хөвөө шуудууны засвар хийгдээгүй, тэмдэг, тэмдэглэгээ хуучирсан стандарт шаардлага хангахгүй, ус зайлуулах байгууламжийн ажиллах чадвар муудсан байсан.
2018 онд А0201 дугаартай УБ-Мандалговь чиглэлийн авто замд 43,3м3 нөхөөсний ажил, 256400м2 хөвөөг механизмаар засварлах, шуудуу хэсэгчлэн сэргээх 3125м3, хоолойн амсар цэвэрлэх ажилд 216м3, хог цэвэрлэх ажилд 134м3, шинээр хогийн цэгт сав 2 ширхэг, дохионы шонд гэрэл ойлгогчтой хуулга наах 367ширхэг, тэнхлэгийн цагаан зураас термо пластикаар татах ажилд 1920у/м, малын сэгийг зайлуулах 4 удаа, ухмалын хажуу налуугийн элс зайлуулах 36м3, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлд авто замд 132м3 нөхөөсний ажил, 429250м2 хөвөөг механизмаар засварлах, шуудуу хэсэгчилнэ сэргээх 9002м3, хоолойн амсар цэвэрлэх ажилд 555,38м3, хог цэвэрлэх ажилд 33м3, шинээр хогийн цэгт сав 4 ширхэг, дохионы шонд гэрэл ойлгогчтой хуулга наах 530 ширхэг, тэнхлэгийн цагаан зураас термо пластикаар татах ажилд 1600у/м, малын сэгийг зайлуулах 24 удаа зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Мөн нэмэлтээр Дундговь аймгийн Цагдаагийн газрын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 40/1609 тоот хүсэлтийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт байрших авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сумын төвийн уулзвар хэсэг, осол аваар гардаг гарч болзошгүй цэгүүдэд 8 ширхэг мигалка, Зам, тээврийн хөгжлийн төвтэй хамтран 164 ширхэг замын тэмдэг шинэ стандартын дагуу суурилуулсан.
Орон нутгийн зүгээс хөндлөнгийн хяналтыг 3 удаа хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 98,2км, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 154км авто замуудад дүгнэлт гаргуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлтийг гаргуулан Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, “Авто замын машин механизм” ХХК-иудад хүргүүлэн ажиллалаа.

Дөрөв. 2019 оны засвар арчлалтын ажлын төлөвлөгөө
2019 онд Зам тээврийн хөгжлийн яам 1,263,950,000 төгрөгийн хөрөнгийг баталсан. Уг хөрөнгөөр А0201 дугаартай УБ-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замд 303,060,000 төгрөг, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замд 960,890,000 төгрөг тусгасан. “Авто замын машин механизм” ХХК засварын ажлыг 2019 оны 4 дүгээр сараас хийхээр төлөвлөсөн байна.
Авто замын засвар арчлалтыг ажлын ангиллаар харуулбал

№ Ажлын нэр                                                                     Замын дугаар                                         ДҮН /сая.төг/
                                                                                           А0201         А0202
1 Капитал хучлагын засвар                                                  201.13       758.94                                             960.07
2 Хөвөө шуудууны засвар, арчлалт                                       41.00         116.80                                            157.80
3 Тэмдэг тэмдэглэгээ, тоноглолын засвар, арчлалт ажил        51.80          74.10                                             125.90
4 Ус зайлуулах хоолойн засвар арчлалтын ажил                     3.63            4.85                                             8.48
5 Бусад ажил                                                                         5.50            6.20                                              11.70
НИЙТ ДҮН                                                                      303.06 960.89                                                     1,263.95

Хамгийн их эвдрэлтэй А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км авто зам хамгийн гол анхаарах асуудал болоод байна. Уг асуудлыг 2 дугаар сарын 28-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвөөс ажлын хэсэг ирж замын эвдрэлтэй танилцан холбогдох судалгааг авч, шийдвэр гаргахаар ажиллаж байна. Уг шийдвэр гармагц иргэд олон нийтэд мэдээллийг хүргэх болно.
Мөн Таван толгой ХХК-аас Улаанбаатар чиглэлд сайжруулсан түлшний асуудлаар ихээхэн хэмжээний нүүрс тээвэрлэгдэхээр болсон тул замыг яаралтай засварлах болон авто пүүний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, 24 цагийн хяналтын цэг дээр байрлуулах шаардлагатай болоод байна.
Он гарсаар орон нутгаас гэнэтийн шалгалтууд явуулахад уул уурхай болон ачаа тээврийн хүнд даацын 61 авто машинууд даац хэтрүүлсэн зөрчил гараад байна.


А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км авто замын 87-107 км хооронд гарсан эвдрэлийг засвар арчлалтын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй байгаа тул 9,3 тэрбум төгрөгийн төсвийг боловсруулан Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг хүргүүлээд байна.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа