Аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран “Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг зохион байгуулах” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалт нь төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, төрийн байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хүний нөөцийн удирдлага, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах шаардлага, эрх зүйн зохицуулалт,Төрийн албан хаагчийн ёс зүй холбогдох дүрэм журмын талаар мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой юм.
Сургалтад сумдын засаг даргын Тамгын газрын дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг газруудын хүний нөөцийн ажилтнууд оролцож байна.