Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Аймгийн Мал эмнэлгийн газраас мал эмнэлгийн салбарын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, газрын дарга нар, аймгийн Мал эмнэлгийн газар, Сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нар оролцож байна.