Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ ШИНЭЭР БАРИГДАХ ДУЛААНЫ СТАНЦЫН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Аймгийн төвд шинээр баригдах дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн танилцуулга, нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Гайяа консалтинг захирал Ли Ын Ёи, “КЭСС” олон улсын зөвлөх компани гүйцэтгэх захирал Хан Жан Воон, “КЭСС” байгаль орчны хэлтсийн захирал Гүн Чин Шин, “Эко трейд” ХХК-ийн үнэлгээний ахлах мэргэжилтэн А. Алтанхуяг, ТЭЗҮ боловсруулсан “KDHEC” компанийн барилгын инженер Ли Жон Ёонг нар болон иргэдийн төлөөлөл оролцож асуулт хариулт явагдаж, хэлэлцүүлэг 3-н цаг үргэлжиллээ.

Хэлэлцүүлгээр шинээр баригдах дулааны станцын хүчин чадал, зуухны технологи, шатаах нүүрсний илчлэг, чийг, гарч байгаа үнсийг юунд ашиглах, ус дулаан дамжуулах 8 төвийг нэмэх талаар санал солилцов.

 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа