Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ(БЗӨБЦТС) Төрийн өмчит хувьцаат компанийн (ТӨХК) харьяа Дундговь аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбараас “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрхийг хамгаалах” сэдэвт уулзалт өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгт Санхүү хангах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж. Ганбаатар, хүний хөгжил төсөл хариуцсан дэд захирал Н. Мөнхжаргал, Хангах үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтсийн дарга Ц. Эрдэнэчимэг, Дундговь салбарын дарга Г. Мягмарсүрэн, Сайнцагаан сумын Засаг дарга Р. Мөнхтогтох, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Б. Өлзийбаяр аймгийн иргэдтэй уулзаж асуултад хариуллаа.