Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 2019.03.20-НЫ ӨДРИЙН 5 ДУГААР ХУРАЛ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 5 дугаар хурал 11 гишүүний ирцтэй хуралдлаа.

Тус хуралдаанаар 15 асуудал хэлэлцэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газарт 2018 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тайлантай танилцаж хурлын тэмдэглэлээр ажил сайжруулах чиглэл өглөө.

Монгол Улсын сайд, Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг хоёр дугаар улиралд зохион байгуулах зардал 29,06 сая төгрөгийг шийдвэрлэжээ.

Мөн гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан гарсан хорио цээрийн зардал, 2018 онд ажлын үр дүнгээрээ улсдаа тэргүүлсэн байгууллагуудын шагналын зардал, төрийн байгууллагуудын и-оффис системийн байнгын ажиллагааг хангах зардал, Сайнцагаан сумын 6-р багийн иргэн Э.Долгормаад 200,000 төгрөгийн тусламж дэмжлэг, шилдэг төрийн албан хаагчдын шагналын зардал, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2017-2018 оны тайлангийн сонин хэвлэл мэдээллийн зардал зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэн батласан байна.

 

                                                                                                                                               

                                                                                                                                         Сэтгүүлч: Б.Сэржмядаг

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа