Мэдээ, мэдээлэл

“ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ”

  Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн төслийг ХХААХҮЯ-наас  2018 оны 11 дүгээр сараас эхлэн  Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдад хэрэгжүүлж байна.

2019.03.20-ны өдөр Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан /IFAD/ төслийн Монгол улс хариуцсан захирал Чандра, Төсөл удирдах нэгжийн ажлын хэсэг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Монголын үйлдвэр үйлчилгээний нэгдсэн холбоо ТББ-ын төлөөлөгчид Дундговь аймагт ажиллан аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал, Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.Иш-Ёндон, ЗЗББУХТ-ийн аймгийн зохицуулагч Ө.Дугармаа, Малын эрүүл мэнд Ногоон-Алт төслийн аймгийн зохицуулагч Г.Дашбалдан нартай уулзалт зохион байгуулж төсөл хэрэгжилтийн явцтай танилцлаа.

 

сэтгүүлч: Б.Одонтуяа

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа