Мэдээ, мэдээлэл

ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу Улсын хэмжээнд жил бүрийн 3 дугаар сарын 3 дахь долоо хоногт “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага сургууль”-ийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн дадлага сургуулийн хүрээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хээрийн үүргэвч болон багаж зэвсэглэмж, техник тоног төхөөрөмж болон албаны бэлтгэл бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн Онцгой байдлын газар, гамшгаас хамгаалах албадуудтай хамтран ерөнхий боловсролын “Мандал” сургуульд “Газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ” тактикийн сургуулийг зохион байгуулж мөн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 16 дугаар байрны оршин суугчдыг цугларах талбайд гаргаж газар хөдлөлтийн үед ард иргэд өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах талаар зөвлөмж өгч ажиллалаа.
Тус дадлага сургуульд аймгийн хэмжээнд байрлах 82 цугларах талбайд 130 аж ахуй нэгж байгууллага, 22245 иргэн, 34554 хүүхэд, 112 авто машин техник хэрэгсэл хамрагдлаа.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа