Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Дэд дарга У.Бямбасүрэн , Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын нөөцийн газраас холбогдох албан тушаалтнууд оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгч санал солилцлоо.

Тус хуралдаанаар аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ дараах асуудлуудыг тавьж  холбогдох яамдын төлөөллөөс хариулт  авсан байна.

  1. Дундговь аймгийн хувьд Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадыг холбосон улсын чанартай авто замын эвдрэл гэмтэлээс болж зам тээврийн осол, авто машины эвдрэл гэмтэл их гарч байгаа бөгөөд “Сайн түлш” үйлдвэрлэх түүхий эд тээвэрлэх Засгийн газрын бодлогын хүрээнд нүүрсний тээвэр хийгдэж эхэлснээр замын эвдрэл нэмэгдэх шалтгаан болж байна.

Бид Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт замын эвдрэлийг засаж байж тээврийг хийнэ үү гэсэн асуудлыг тавьсан. Мөн Зам тээвэр хөгжлийн яаманд зам засварын ажил арчлалт хийхэд 3.1 тэрбум, их засвар хийхэд 9,3 тэрбум төгрөгийн зардлын төсөв гарсныг хүргүүлж зам засварын ажлыг 4 сард яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа тул хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг ЗГХЭГ-ын ахлах референт Энхсайханаар дамжуулан ЗГХЭГ-т хүргүүллээ.

  1. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох яамныханд хэлж урин дулаан цагт үйлдвэрлэлээ явуулж эхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
  2. Аймгийн хэмжээнд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургалтын хугацааг тодорхой болгож 5 дугаар сарын эхээр явуулах чиглэл авлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа