Мэдээ, мэдээлэл

“НАРНЫ ОХИД” ТӨСЛИЙН НЭЭЛТ, ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нарны охид” төслийн нээлт,өсвөр насны охидын хөгжил, хамгааллын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд 15 сумын хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгч 330 төлөөлөгч, 220 өсвөр насны төлөөл, Аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Бат-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Дэлхийн Монгол Угсаатан Эх Үрсийн Нийгэмлэгийн Тэргүүн, зохиолч Ж.Нямаа, Монгол Хятадын эх үрсийн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хатагтай Тан И Хан нар зочин төлөөлөгчөөр оролцсон байна.
“Нарны охид” төсөл нь өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд амьдралын үнэ цэнийг ухааруулан ойлгуулж, зөв бие хүн болон төлөвшихөд нь тусламж дэмжлэг үзүүлэх, хувь хүний хөгжлийн цогц сургалтаар боловсрол олгох, охид бүсгүйчүүддээ ирээдүй өөд итгэлтэйгээр алхахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх , ирээдүйн сайн ээжүүдийг бэлтгэх, хүүхдийн төлөө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм.

 сэтгүүлч: Б.Одонтуяа 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа