Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВИЙН ЯРУУ НАЙРАГЧИД НОМЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Дэлхийн Яруу найргийн өдрийг тохиолдуулан Буяннэмэхийн нэрэмжит Төв номын санд Дундговь нутгийн нэрийг Монголын Яруу найргийн ертөнцөд цуурайтуулж яваа нутгийн 6 яруу найрагчид номынхоо нээлтийг хийлээ.
Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагвагийн “Сэлүүн тэргэл”,”Тэнүүн дэлгэр”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч А. Сүглэгмаагийн “Бүрхэг өдрийн блюз”, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч О. Гончигсүрэнгийн “Дуулахгүй орхиж боломгүй”, Бадархундага уралдааны “Тэргүүн цом”-ын эзэн яруу найрагч О.Элбэгтөгсийн “Тэнцвэр”, яруу найрагч И. Оюун- Эрдэнийн “Романтизмын мөхөл”, яруу найрагч Э. Гантулгын “Эмт одын бороо” зэрэг яруу найргийн номоо уншигч олондоо өргөн барилаа.
Энэхүү номын нээлтийн ёслол нь Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Дундговь аймгийн утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа онцлогтой юм.

 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа