Нийгмийн түншлэл сүлжээ ТТБ болон Дани Монголын нийгэмлэг хамтран, хэрэгжүүлж байгаа “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төсөлд хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун гарыг үсэг зурлаа.
Уг төсөл нь “Дани иргэний нийгмийн байгууллагуудын Холбоо” –ны санхүүжилтээр Дундговь аймаг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Баянхонгор, Дархан- Уул, Дорноговь, Завхан, Завхан аймгийн Тосонцэнгэл, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул дүүрэгт 2019 - 2022 онд хэрэгжих юм.
Төслийн гол зорилго нь орлого багатай айл өрхийн иргэдийг чадваржуулан ядуурлыг бууруулах чиглэлээр, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм.