Мэдээ, мэдээлэл

ЭХ ОРНЫ ХҮҮ, ЭРЭЛХЭГ ХИЛЧДИЙН "НУТГИЙН ЭРГЭЛТ " АРГА ХЭМЖЭЭ

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар,  Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх , Засаг даргын зөвлөх Б.Гантогтох, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р багийн байлдагч Ш.Дорждэрэмийн эмээ Алгирмаа нар Дорноговь аймагт байрлах Хилийн цэргийн дугаар ангид очиж цэргүүдийн сэтгэлзүйн байдал, ахуй хангамжтай танилцлаа.

Тус ангид Дундговь аймгаас 55 байлдагч цэргийн алба хааж байна.

Энэ үеэр тэдэнд ангийн товч танилцуулга, үзүүлэх тоглолтыг сонирхуулж Байлдагч Ш.Дорждэрэмийг эмээ Алгирмаатай нь уулзуулсан сайхан үйл явдал тохиолоо.

Хол газраас богино хугацаанд ирсэн эмээ Алгирмаа хүү Ш.Дорждэрэмийнхээ алба хааж байгаа байдалд нь сэтгэл хангалуун буцах болж дурсгалын зургаа татуулан нутгийн зүг явсан юм.

 

Байлдагч Ш.Дорждэрэмийн эмээ Алгирмаа:

Хүүгээ цэргийн албаа нэр төртэй хааж, үеийн нөхөдтэй мөр зэрэгцэн цэргийн эрдэмд шамдан боловсорч байгааг нь харахад үнэхээр сайхан байна гэв.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа