Мэдээ, мэдээлэл

ИРГЭН ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Иргэний боловсрол төв ТББ 1996 оноос эхлэн “Иргэн төсөл”-ийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 7600 гаруй багш, сурагчид хамрагдсан бөгөөд эдгээр сургалтыг хийх сургагч багш нар бэлтгэсэн. 1996 оноос 2013 он хүртэл төслийн шалгаруулалтыг жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн.
2018-2019оны хичээлийн жилд 136 багшийг төслийн аргачлалд сургаж. 111 сургууль төслийг хэрэгжүүлж байна.
Өнөөдөр иргэний боловсролын төвөөс зохион байгуулсан "Иргэн төсөл"-ийн шалгаруулалтад Дундговь аймгийн 11 сургуулийн сурагчид маань сургагч багш нарын чиглүүлгийн дагуу сум орон нутаг болон сурч хөгжих орчинд нь тулгамдаж буй асуудлыг иргэд олон нийт, суралцагчдаас санал авч хамгийн олон хүний санал авсан асуудлыг сонгон авч , хууль тогтоомжийн хүрээг судлан, холбогдох байгууллагад хандан гарц шийдлийг хамтын хүчээр танилцуулан хамгаалж байгаагаараа онцлогтой үйл явдал болж байна.
Төсөлд Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Луус, Өндөршил Сайхан-овоо, Хулд, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэрэн сумд болон аймгийн төвийн Говийн ирээдүй цогцолбор сургууль, 3-р сургууль зэрэг 11 багийн 44 сурагч 11 багш оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй сум орон нутгийн удирдлагууд болон сургуулийн хамт олон, эцэг эхчүүд , хүүхдүүд та бүхэндээ амжилт хүсье. Сонгож авсан асуудлаа бодит ажил болгохыг хүсье.
Уг төсөл нь Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгуудад хэрэгжиж байгаа юм.

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа