Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨР

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст , нойр хоолоо умартан зүтгэдэг энхийн манааны дайчид, энэрэнгүй үйлсийн эзэд үе үеийн эмч нартаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг хүсэн мэндчиллээ.

Өнөөдөр манай аймаг сүүлийн 10 гаруй жил эхийн эндэгдэлгүй ажиллаж хүн амын дундаж наслалт 74 болж , хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах Мянганы зорилтоо бүрэн хангасан ололт, амжилтаар дүүрэн байгаа нь эмч, эмнэлгийн мэргэжилтний маань нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон хэлэв.
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2018 онд “Эрүүл иргэнтэй Дундговь” аймгийн дэд хөтөлбөрийг баталж “Бөөр орлуулах- гемодиализ” эмчилгээ, дурангийн мэс заслын эмчилгээг нэвтрүүлэхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зүгээс зохих дэмжлэгийг үзүүлэн ажиллалаа.

Мөн Дэлгэрхангай сумын эмнэлгийн барилгыг шинээр ашиглалтанд оруулж аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо. Орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар өвчтөн тээвэрлэх зориулалтын түргэн тусламжийн автомашин, хувийн хэвшил компанийн хөрөнгө оруулалтаар Гурвансайхан болон өрхийн эмнэлгүүдийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэв.

Аймгийн Засаг даргын “Шилдэг төрийн албан хаагч”-аар

            Ж. Энхжаргал-Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга

            Ц.Элбэгмаа – Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмч

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр

            Б.Ширчмаа – Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн

            Х.Ширчинсүрэн – Уламжлалт анагаах ухааны төвийн дарга

            А.Үүрийнцолмон – Нэгдсэн эмнэлгийн эм зүйч

Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр

            А.Хатантөмөр- “Аясал” хувийн эмнэлгийн захирал

            П.Цэцэгням – Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч

            С.Отгонбаяр – Адаацаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга

            П.Наранзул – Нэгдсэн эмнэлгийн их эмч

            Д.Энхцэцэг – Нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч  тус тус шагнагдлаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа